Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Үүр, Халх голууд болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Орхон гол орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.
Хэнтий нуруунаас усжих:
- Дархан хот орчмын Хараа гол,
- Ерөө сум орчмын Ерөө гол, Мөнгөнморьт, Багануур орчмын Хэрлэн гол,
- Дадал сум орчмын Онон гол,
- Хангай нурууны арын Өлзийт сум орчмын Орхон гол,
- Сүхбаатар хот орчмын Сэлэнгэ мөрөн,
- Сайхан-Овоо орчмын Онги голын ус үерийн түвшнийг 5-65 см давсан байдал үргэлжилсээр байгаа аж.
Харин Хангай нуруунаас усжих:
- Сайхан сум орчмын Орхон гол,
- Хэнтий нуруунаас эхтэй Лүн сум орчмын Туул гол,
- Өндөрхаан сум орчмын Хэрлэн гол,
- Их Хянганы нуруунаас эхтэй Ялалт баг орчмын Халх голын ус үерийн аюултай түвшнийг 5-55 см даван үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу долдугаар сарын 22-нд төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо орно.
Иймд дээр дурдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа