Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 14-ны өдөр хүртэлх хугацаанд нохойд хазуулсан 2,045 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авчээ.
Тэдгээрээс 39 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Иймд:
- Олноороо цугларсан нохдоос холуур явах
- Гудамжаар нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвч хэрэглэж, хөтөлж явах
- Уяатай нохойд хүрэхгүй байх
- Нохойд хазуулсан бол яаралтай эмнэлэгт хандах, вакцины тундаа хамрагдахыг эмнэлгийн байгууллагаас зөвлөлөө.