Улсын хэмжээнд 2023 оны зургаадугаар сарын байдлаар 1.437.140 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь тавдугаар сартай харьцуулахад 26.3 хувиар буурсан байна.
Нийт зөрчлийн хэргийн 71.9 хувь нь Нийслэлд, 28.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 89.5 хувийг Цагдаагийн байгууллага, 10.5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 152.327 хүн, 469 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 31.6 хувиар, хуулийн этгээд 23.2 хувиар буурсан байна.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 79.2 хувь нь эрэгтэй, 20.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 64.9 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн зургаадугаар сард үйлдэгдсэн зөрчлийг тавдугаар сартай харьцуулахад Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 42.7 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 40.4 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 39.6 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 34.4 хувиар, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 33.3 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 31 хувиар тус тус буурчээ.
Эх сурвалж: УЕПГ