Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тодруулбал:
- Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нэгжээс хэрэгжүүлж төслүүд ажлуудыг хэрэгжүүлэхэд дутагдаад байгаа хөрөнгийн эх үүсвэрээ тодорхой болгож, цаашид авч хэрэгжүүлэх шийдэл, саналаа боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- “Монгол Улсын эдийн засгийн форум 2023” зохион байгуулах арга хэмжээний аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах.
- “Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженер хангамжийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
- Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах.
- Дүүргүүдийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тохижилтын ажлуудыг дүүргүүдийн өмчид бүртгэж, эзэмшигч, ашиглагчийг тодорхой болгож, засвар, үйлчилгээ арчлалтыг хариуцан ажилладаг бодлого, чиглэл баримталж ажиллах.
- Гэрэлтүүлэг болон хяналтын камеруудын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах үүрэг өгөв.