Борооны ус зайлуулах шугам, шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт, цэвэрлэгээ, урсгал засварын ажлууд тогтмол хийгдэж байгаа боловч явган замууд дээр борооны дараа шороо ихээр үүсэж байна.
Энэ асуудлыг шийдвэрлэж, явган болон авто зам дээр үүссэн шороог техник ашиглан тухай бүр зайлуулж байх, шаардлагатай тохиолдолд угааж цэвэрлэх үүргийг хариуцагч аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон байна.
Цаашид Улаанбаатар хотод инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.