Дэлхий дээр бэлгэвч үйлдвэрлэдэг хэдэн зуун компани байдаг ч хосууд таашаал авч, өвөрмөц гайхалтай мэдрэмж төрүүлдэг бэлгэвчийг эрэлхийлдэг байна. Барууны мэргэжилтнүүд эдгээр зуу зуун бүтээгдэхүүн дотроос хамгийн шилдэг 9 брэндийг нэрлэжээ. Түүгээр ч зогсохгүй бидний санал болгож байгаа бүтээгдэхүүн шилдэг гэдэгт бооцоо тавихад ч бэлэн гэжээ.
Тэдний үзэж байгаагаар бэлгэвчний дотор болон гадна талд давхар үйлчлэгч тосолгооны материал байх нь бэлгийн харилцаанд орж байгаа хоёр хүнд хоёуланд нь онцгой мэдрэмж төрүүлдэг. Энэ нь хосуудыг тав тухтай байлгахаас гадна чөлөөтэй хөдлөхөд зориулагдсан. Илүү аюулгүй хэрэглээ болдог гэнэ.
Trojan Ecstasy: Энэ бүтээгдэхүүн хосуудад аль алинд нь баяр баясгалан авчирдаг байна. Бэлгэвчний доторх болон гадна талд нь давхар үйлчлэгч тосолгооны материалууд байдаг нь тэдэнд илүү мэдрэмж төрүүлдэг. Дээд зэргийн чанартай латексаар хийгдсэн, харшлын урвалын эрсдэлийг бууруулах үйлчилгээтэй энэхүү бүтээгдэхүүнийг хосуудыг тав тухтай байлгахаар зохион бүтээсэн бөгөөд илүү туршлагатай бол чөлөөтэй хөдөлж болно гэсэн үг. Гэхдээ энэ нь аюулгүй байдлаа мартана гэсэн үг биш аж. Trojan’s Fire & Ice Ecstasy зах зээлд хамгийн эрэлттэй, итгэлтэй брэндийн нэг болж чаджээ.
Durex: Дээд зэргийн гүйцэтгэлтэй. Байгалийн латексаар хийгдсэн. Сайн тал нь химийн үнэр багатай, хэрэглэхэд хялбар байдаг. Дэлхийн хамгийн найдвартай брэндүүдийн нэг. Бүтээгдэхүүний уян хатан чанар, хүч чадал, найдвартай байдлыг электрон хэлбэрээр шалгадаг байна.
Rieasure Ribbed: Чанар сайтай латексоос хийсэн энэхүү загвар нь үнэр багатай, уян хатан, сэтгэл хөдлөлийн дээд түвшинг бий болгох чадвартай. Өвөрмөц дизайн, сайн чанарын тосолгооны материалтай аюулгүй, үнэ арай хямд. Гэхдээ ганцхан сул тал бий. Зарим залуус Life styles бэлгэвчийг хэтэрхий том хэмээн гомдоллодог.
Glyde: Хэрвээ амттанд дуртай ч химийн амтаас залхдаг бол Glyde-ийг сонгоорой. Түүний тансаг амт 100 хувь органик жимснээс бүрдсэн. Хэт нимгэн, дээд зэргийн мэдрэмж төрүүлдэг, тохиромжтой хэмжээтэй энэ брэндээс нэрс, ванилла, хар чавга, гүзээлзгэнэ амтагдана. Энэ брэндийн бүх загварыг байгалийн латексаар хийдэг.
Grоwn: Мэдрэг чанарыг хамгийн өндөр түвшинд байлгадаг Grown брэндийн тосолгооны материал чанартай. Нимгэн, мэдрэг чанар сайтай, ямар нэгэн амтгүй, үнэргүй.
Durex: Durex брэндийн өөр нэг төрлийн бэлгэвч “Pleasuremax Warming” хосуудыг халаалтын хүчтэй мэдрэмжээр хангадаг. Энэ загвар нь өргөн, жигд хэлбэртэй, байгалийн резинэн латексаар хийгдсэн. Мөн тослог нь дулаан мэдрэмж төрүүлдэг.
Night Light: Тус брэндийн энэ загвар хоргүй, аюулгүй, фосфорын латексоос үйлдвэрлэсэн. Харанхуйд гэрэлтдэг фосфорын орцтой. Ганц сул тал байдаг. Түүний зузан бэлгэвчний дунджаас арай илүү байдаг нь зарим хосуудад бага зэрэг эвгүй байдал үүсгэдэг. Энэхүү гялалзсан загварыг дор хаяж нэг удаа туршиж үзэхэд гэмгүй.
Naturalamb Luxury: Тус брэнд бол хамгийн зөв сонголт юм. Хэдийгээр үнэтэй байдаг ч түүний мэдрэх чадвар өндөр. Гэхдээ энэ загвар бэлгийн замын өвчнөөс найдвартай хамгаалах хэрэгсэл биш гэдгийг санаарай.
Beyond Seven: Үнэхээр хүчтэй мэдрэмж төрүүлдэг Beyond Seven загвар хосуудын хувьд хамгийн зөв сонголт. Байгалийн латексоос гаргаж авсан эдгээр резинэн хэсгүүд нь гурван инч өргөгдсөн байдаг. Хэт нимгэн бас хөнгөн тааламжтай мэдрэмж төрүүлж, тайвшруулдаг. Үүгээрээ бусдаас ялгаатай.