МИАТ ТӨХК-ийн орон нутгийн нислэг нь хамгийн байж болох хямд үнээр буюу ашиг авахгүй, алдагдал гаргахгүй байхаар ажиллана гэв.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Өнөөдрөөс есөн аймгийн хуваарьт нислэгийг эхлүүлж байна. Сүүлийн үед орон нутгийн нислэгийн үнэ гадагшаа нисэж буй үнэтэй бараг л адилхан болсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас орон нутгийн нислэгийг хямд бөгөөд хүртээмжтэй байлгахаар зорьсон юм. Тиймээс МИАТ ХК орон нутагт нисэж эхэлснээр бусад авиа компаниудын нислэгээс 2-2.5 дахин хямдарч байна. Ингэснээр өрсөлдөөнийг бий болгож, дагаад авиа компаниуд үнээ буулгана гэж найдаж байна. МИАТ ХК-ийн орон нутгийн нислэг нь хамгийн байж болох хямд үнээр буюу ашиг авахгүй, алдагдал гаргахгүй байхаар ажиллана.
Хэрэв нислэгийн суудал дүүрэхгүй бол алдагдал үүсэх магадлалтай. Энэ үед Улаанбаатар-Ханбогд чиглэлийн нислэгийн ашгаас алдагдлыг нөхөж байхаар тооцоолсон” гэв.
Долоодугаар сарын 1-нээс эхлэх орон нутгийн нислэгийн тарифыг энд дарж авна уу.