Наадмаар зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Энэ жил “Эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол Улс оршино” гэсэн агуулгын хүрээнд үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг зохион байгуулна. Аймгуудын наадмын нээлт, хаалтын тоглолтыг мөн энэ агуулгын хүрээнд зохион байгуулах чиглэлийг Засаг дарга нарт өгсөн.

Наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий найруулагчаар Skin энтертайнментын найруулагч Б.Анар ажиллаж байна.

Тэрбээр, Баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг зургаадугаар сарын 15-наас эхлүүлсэн. Бэлтгэл сайн хангагдаж байна гэв.

Наадмын соёл урлагийн арга хэмжээнд 5000 гаруй хүн оролцож байна. Баяр наадмын нээлт 7-р сарын 11-ний 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх ба тоглолт нэг цаг 20 минут үргэлжилнэ.

Баяр наадмын хөтөлбөр өнөөдөр батлагдсан. Гадаадын жуулчдад зориулж хөтөлбөрийг ГХЯ-аар албан ёсны орчуулга хийлгэж, наадамчин олонд түгээх болно. Хөтөлбөрөөс:

Наадмын үйл ажиллагаа 7-р сарын 6-наас ахмадын шагайн харваагаар эхэлнэ
9-нд Дээлтэй Монгол наадам
10-нд Цэргийн ёслолын жагсаал
11-нд 7-11 цагт азарганы уралдаан
12-нд Төрийн тугийг Цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол
13-нд Уяачдын наадам Хүй 7 худагт болно.
2023 оны улсын төсөвт наадмын төсвийг 5 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ төсвийн хүрээнд санхүүжилт олгоод явж байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн