“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцогчдыг hural.mse.mn/home/send холбоосоор бүртгэж байна.
Та хуралд бүртгүүлэх видео заавартай энд дарж танилцана уу!
Та хуралд санал өгөх видео заавартай энд дарж танилцана уу!
Хурлыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр, ZOOM WEBINAR платформ ашиглан зохион байгуулна. Хурлын холбоосыг бүртгэлтэй утасны дугаарт тань мессежээр илгээх болно.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлах,
Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батлах,
Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох,
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох,
Бусад
Хувьцаа эзэмшигч та ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр /Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3/-наас эсхүл /энд дарж/ хурлын материалтай танилцана уу.