Хүүхдийн зуслангийн хүртээмжийн талаар эцэг эхчүүд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд гомдол ирүүлжээ. Улсын хэмжээнд 48 хүүхдийн зуслан ажиллуулах зөвшөөрлийг тус яамнаас авчээ. Эдгээрээс 38 нь үйл ажиллагаа явуулна гэснээс 22 нь нийслэлд байна.
Олон улсын Найрамдал зусланд хүүхдүүдээ амраах хүсэлт их иржээ. Тус зуслан цахимаар захиалга авч байна.
Засгийн газраас өгсөн үүргийн дагуу сувиллын газруудад хүүхэд амраах шийдвэр гарсан. Энэ дагуу Багабаян, Сүүжид ирэх сард тодорхой тооны хүүхдүүдийг амраана. Хүүхдийн зуслангуудын нэг өдрийн үнэ 50-55 мянган төгрөг болж, өмнөх оноос өссөн гэв.