ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас нийслэлийн Аврах ангитай хамтран “Хот суурин газрын ногоон бүс, өндөр уул, хаданд аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан ууланд өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтаар хот суурин газрын ногоон бүс, өндөр уул, хаданд аврах ажиллагаа зохион байгуулах, татан гаргалт хийх талаар сургуулилалт хийж, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.