Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаагийн нэрэмжит 2023 оны хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцсон алба хаагчид алт, хүрэл медаль хүртэж, шагналт байрт шалгарлаа.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 4х100 метрийн төрөлд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Цогтбаяр, мөн ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Буянбат, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч С.Төрбат нар 44:90 секундийн амжилтаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.

Харин гурав харайлтын төрөлд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч С.Төрбат амжилтаар тэргүүлж, цомын эзэн болсон бол 100 метрийн төрөлд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Цогтбаяр 11:21 секундийн амжилтаар шагналт тавдугаар байрт шалгарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн