Пхеньян Элчин сайдуудаа дуудлаа

Хойд Солонгосын засаг захиргаа дэлхийн томоохон орнуудад суугаа элчин сайдуудаа Пхеньянд зөвлөлгөөнтэй хэмээн дуудсан талаар Хойд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Ийм зөвлөлгөөн жил бүр зохион байгуулагддаг ч энэ удаа БНАСАУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээг чангатгасан нөхцөлд явуулж байгаа нь анхаарал татаж байгаа аж. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр зөвлөлгөөнд Хятадад суугаа БНАСАУ-ын Элчин сайд Ли Чэ Рён, ОХУ-д суугаа БНАСАУ-ын Элчин сайд Ким Хён Жун, НҮБ дахь байнгын төлөөлөгч Ча Сон Нам нар дуудагджээ.

One thought on “Пхеньян Элчин сайдуудаа дуудлаа

  1. Зочин 2017-08-16 02:57 at 02:57

    Муулаад хавчаад эдийн засгийн хориг тавиад ямарч улстай худалдаа хийлгэхгүй хориод байхад улс орных нь эдийн засаг өсч байдаг.Манайх ардчилал яриад эдийн засаг нь өсдөгүй нь ямар учиртай байна аа

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн