Баянзүрх дүүргийн “Оргидгийн рашаан”-ыг хамгаалалтанд авна

2023-06-16 14:261min0
74232832_1014139135586149_5535873207120166912_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуур орчимд байх “Оргидгийн рашаан”-ыг нэн яаралтай хамгаалалтад авах шаардлага үүсжээ.

Ходоодны рашаан гэж нэрлэж заншсан уг голын эх нь Бумбатын толгойн хоёр газраас ундардаг. Уг рашааныг ширгэхээс хамгаалж, урсахыг нь сайжруулж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах хүсэлтийн нутгийн иргэд удаа дараа гаргасан байна.

Иймд дээрх хүсэлтийг Баянзүрх дүүргийн ИТХ-аар хэлэлцээр шийдвэрлэжээ. “Оргидгийн рашаан”-ы ус жил ирэх тусам багассаар байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй