Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний таван сарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.

2023 оны нэгдүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын голч цалин 1,352,900 төгрөг байгаа энэ үеэр онцлов.

Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 736.8 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1,352.9 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 67.6 мянган төгрөгөөр буюу 5.3%-аар нэмэгджээ.

НДШ төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4 мянгаар, өмнөх улирлаас 307-гоор өссөн. Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1 мянгаар өсөж, өмнөх улирлаас 19.2 мянгаар буурчээ.

2023 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагдсан аж.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин нэгдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.7 (26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80.6 (4.6 %) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн