Өнөө шөнө нарны аймгийн таван гараг зэрэгцэн жагссан мэт харагдах ховор үзэгдэл тохиохыг одон орон судлаачид мэдээлжээ.

Уг ховор үзэгдлийг цэлмэг тэнгэртэй, саадгүй, гэрлийн бохирдолгүй нөхцөлд дуран хэрэглэлгүй харах боломжтой гэнэ.

Гарагууд нь тэнгэрийн зүүн хаяанд Буд, Тэнгэрийн ван, Бархасбадь, Далайн ван, Санчир гэсэн өгсөх дарааллаар харагдах ажээ.

Эдгээрээс хамгийн хурц тод харагдах нь Бархасбадь бөгөөд бусдыг нь эндээс хөөж олох боломжтой юм байна.

Зарим гараг нь бүдэг харагдах тул дуран, телескоп хэрэглэх шаардлага гарч магадгүй гэнэ.

Гэхдээ энэ нь зөвхөн дэлхийгээс харахад гарагууд зэрэгцсэн мэт харагдаж байгаа ховор сонин үзэгдэл юм.

Дараагийн удаа 2040 оны есдүгээр сарын 8-нд таван гараг жагсах үзэгдэл дэлхийгээс ажиглагдах юм байна.

Дэлхийн бөмбөрцгийн хаана байгаагаас шалтгаалан дээрх үзэгдлийн тэнгэр дэх байрлал, хамгийн тод харагдах хугацаа өөр өөр байх гэнэ.

Энэ талаар мэдээлэл авахын тулд SkyTonight гар утасны төлбөргүй аппликэйшнийг ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн