Стоматит ба түүнд хамаарах гэмтэцийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор стоматит ба түүнд хамаарах гэмтэцийн мэс заслыг 284 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 14 иргэнд ЭМД-ын сангаас нийт 3 сая 734 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.