Мал эмнэлгийн ерөнхий газраас гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийжээ. Хяналт, шалгалтаар гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн агуулах, бүтээгдэхүүний гарал үүсэл, лабораторийн шинжилгээнд хамрагдсан байдлыг шалгасан байна. Улмаар импортлогч 35 аж ахуйн нэгжийг хамруулан нийт 483.2 тн гахайн мах, махан бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид шинжлүүлэхэд гахайн африк мялзан өвчний үүсгэгч илрээгүй байна.