Иргэн О.Сийлэгмааг төрийн хамгаалалтад авсан эсэх болон комедиан Б.Идэр-Одыг интерполоор хайж байгаа талаар цагдаагийн байгууллагаас тодруулж асуулаа.
Цагдаагийн ерөнхий газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр:
– Комедиан Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан байна. Түүнийг эрэн сурвалжилж байгаа талаар албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй.
Олон улсад онц хэрцгий гэмт хэрэг хийсэн болон улаан түвшний хүмүүсийг интерполоор эрэн сурвалжилж байгааг зарладаг нээлттэй сайт байдаг. Интерполд нэгдэн орсон 190 гаруй орны ашигладаг дотоод сан гэж бий. Энэ нь хаалттай буюу интерполын үндэсний төв товчооны ажлын албаныхан хардаг.
– Иргэн О.Сийлэгмааг төрийн хамгаалалтад авсан тухай албан ёсны мэдээлэл цагдаагийн байгууллагад алга. АТГ-т харьяалагдаж байгаа.
Эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргасан тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл хохирогчийн аюулгүй байдлыг хангана.

 

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн