ХБНГУ-д сургууль төгссөн Г.Галтайхүүг багийн хамт урьж, Гурвантэс, Мандал-Овоо сумдад бороошуулах төхөөрөмжийг туршиж эхэллээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж энэхүү төхөөрөмжийг суурилуулахад шаардлагатай төсөв, санхүүг шийдвэрлэж өгсөн бөгөөд үүл хуримтлуулагч, хур бороо оруулах төхөөрөмжийг 6-р сарын 2-нд Гурвантэс сумын Дундголд суурилуулаад, өчигдөр Мандал-Овоо суманд суурилуулахаар хөдөллөө.
Еврей эрдэмтний зохион бүтээсэн бороошуулах төхөөрөмжийг Сахарын цөлд 10 жил туршиж амжилттай болжээ. Мөн Монгол улсад Бэлхийн мод үржүүлэг дээр 10 жил туршаад амжилттай болсон гэж үзэн 2023 оноос хөдөө орон нутагт суурилуулж эхэлж байгаа юм. Одоогоор Өвөрхангай аймгийн хоёр суманд, Дундговь аймгийн нэг суманд, Өмнөговь аймгийн хоёр суманд тус, тус суурилуулжээ.