Монгол Улсын Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан газрын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв, Франц улсын шувуу судлаачдын хамтарсан Олон улсын экспедиц “Хонин тоодог” шувууны тоо, толгойг тогтоох, шувууны тархац нутгийг судлах, “Жороо тоодог” шувууг тэмдэглэх судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Судалгааны ажлыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 25-ны хооронд Увс нуурын дархан цаазат газрын Торхилог хэсэг 100 гаруй, Тэсийн голын нөөц газрын Нарийны хөдөөд 50 гаруй хонин тоодог шувууг бүртгэлээ.
Хоёр хонин тоодог шувуунд мэдээлэл дамжуулагч зүүж, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, судалж байна.