Онцгой байдлын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, тниулах “Бэлэн бай” аяны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан гэрэл зурагчин Э.Ганзоригийн “Нуранги” Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Гэрэл зурагчин Э.Ганзориг “Газар хөдлөлтийн аюул, үүний улмаас учирч болох гамшгийг хүмүүс төдийлөн нухацтай хүлээж авдаггүй, тэр тусмаа сошиал орчинд тоглоом наргиан болгоод өнгөрөх нь бий. Гэтэл бодит нөхцөл байдал өөр. Тэнд хүний амь эрсдэж, эд хөрөнгө сүйрч, их хэмжээний хохирол учирдаг. Үүнийг Туркт тохиолдсон гамшгийн үеэр авсан 66 гэрэл зургаар дамжуулан харуулахыг хүссэн гэлээ.”