Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, сэрүүсэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 

25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 25, 26-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20…+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн