“ONE championship” холбооны “Road to One Mongolia” холимог тулааны анхны ялагч болж тус холбоотой 100 мянган долларын гэрээ байгуулах эрх авсан Б.Энх-Оргилын хоёр дахь тулааны тов гарлаа. Тэрээр, Тайландын алдарт Лумпини стадиумд энэ сарын 19-нд мэргэжлийн тулаанд 5 ялж, 2 хожигдол хүлээсэн Филиппиний тамирчин Роки Бактолтой тулалдах юм.