БНАСАУ-ын нэг иргэн Шар тэнгист хэдэн цагийн турш сэлсээр Өмнөд Солонгосын Кэндондо аралд иржээ. 20 орчим настай дүрвэгч чухам юуны учир эх орноо орхих болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Он гарсаар БНАСАУ-ын 11 иргэн Өмнөд Солонгост нууцаар дүрвэж иржээ. Тэдний тав нь өнгөрсөн сард, хоёр нь зургаадугаар сард тэнгисийг сэлж туулж аж.