Дүдү шинжлэх ухааны музей , “Tee education”, “Space Academy” “Briking 4 kidz” хамтран анхны “Space camp”  буюу “Сансрын зуслан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус хөтөлбөр нь 8-13 насны багачуудад зуны амралтаараа олон улсын teamwork-teamplay хөтөлбөрийн дагуу явагддаг инженер, зохион бүтээгч мэргэжлийн багш нарын удирдлага дор сонирхолтой туршилтуудыг хийж, тоглоомын аргаар кодинг сурч, өөрийн гараар “rocket science” лего робот бүтээх  боломжийг олгодог бөгөөд үе тэнгийнхэнтэйгээ цэвэр агаарт цагийг хөгжилтэй өнгөрөөнө.

Зуслангийн эхний ээлж 6-р сарын 5 наас 9-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ жилийн хувьд 40 хүүхдийг хөтөлбөрт хамруулах юм.

Хүүхдийнхээ инженер сэтгэлгээг нэмэгдүүлж, зохион бүтээх ур чадварыг хөгжүүлэхийг хүсвэл Сансрын зусланд хамрагдаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9080-6161 дугаараас болон ЭНД ДАРЖ  лавлаарай.

 

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн