Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг энэ сарын 10, 11-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшилж, энэ сарын 12, 13-нд болохоор боллоо.
Өдөрлөгт Соёл, урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Кино урлагийн дээд сургууль, СИТИ дээд сургууль зэрэг соёл, урлагийн чиглэлийн мэргэжлийн боловсрол олгодог 20 орчим сургууль, сургалтын төвүүд хамтран оролцох бөгөөд энэ үеэр сургуулиуд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, элсэлтийн шалгалтын бүртгэл хийх бөгөөд урлагийн тоглолт зохион байгуулах юм.