Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагын мэдээллийг нээлттэй болгосныг Цахим хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал энэ сарын 10-ны өдөр буюу өнөөдөр зарлалаа. Тус сангаас 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 138 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөлтөө хийгээгүйгээс үүдэн тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсээд байна.
Зээлээ төлөөгүй аж ахуй нэгжийн нэрсийн жагсаалт:
- Арованна ХХК – 4.551.165.500 төгрөг
- Чансаа хан хөхий холдинг – 2.195.254.178 төгрөг
- Хархорин ХК-чацаргана – 1.817.941.410 төгрөг
- Жи Өү Ти Ти ХХК – 1.430.600.000 төгрөг
- Галин нтернэшнл ХХК – 1.347.500.000 төгрөг
- Нийслэл ХХААГ – 973.973.033 төгрөг
- Туртелком ХХК – 958.500.000 төгрөг
- Биохэлф Монголиа ХХК – 900.000.000 төгрөг
- Сэлэнгэ Тариа ХХК – 695652.174 төгрөг
- Эрхжин ХХК – 645.498.000 төгрөг
- Төв ХХААЖДҮГ – 541.130,670 төгрөг
- Нью ариг ус ХХК – 533.139.221 төгрөг
- Увс ХХААЖДҮГ – 524.770.634 төгрөг
- Сэлэнгэ ХХААЖДҮГ – 459,0384,038 төгрөг
- Шинэ амжилт ХХК – 415,334,829 төгрөг
- Булган ХХААЖДҮГ ТДҮТ – 412,419,408 төгрөг
- Батдэлгэр трейд ХХК – 375,000,000 төгрөг
- Ийствест ресурс ХХК – 342,503,307 төгрөг
- Баянхонгор ХХААГ – 320,645,986 төгрөг
- Нисэг агро ХХК-МХС – 315,598,200 төгрөг
- Мөнх улз ХХК – 302,278,900 төгрөг
- Ховд ХХААЖДҮГ – 300,758,062 төгрөг
- Хийморлог эрчүүдийн – 268,015,440 төгрөг
- Үйзэн тал групп ХХК – 267,815,700 төгрөг
- Авлигатай тэмцэх газар – 267,715,411 төгрөг
- Хил хамгаалах ерөнхий газар – 666,600,000 төгрөг
- Алтайн сүрлэг нуруу ХХК – 266,000,000 төгрөг
- Хэнтий ХХААЖДҮГ – 232,796,363 төгрөг
- Алтанбат өрлөг ХХК – 228,000,000 төгрөг
- Архангай ХААГ – 197,103,998 төгрөг
- Шинэ технологи сангийн – 166,304,342 төгрөг
- Орхон ХХААЖДҮГ – 166,087,262 төгрөг
- Монтармиал – 163,908,269 төгрөг
- Өвөрхангай ХХААЖДҮГ – 161,803,962 төгрөг