Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ирэх тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно.
Тус тэмцээнд одоогийн байдлаар 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
Саяхан Энэтхэгт болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай улсын шигшээ баг нэг мөнгө, нэг хүрэл медальтай оролцсон билээ. Манай эрэгтэй шигшээ баг Ташкент хотод гуравдугаар сарын 20-ноос энэ сарын 30 хүртэл хамтарсан бэлтгэлээ хийх юм.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн
Ахлах дасгалжуулагч: Ж.Энхтөр
Зөвлөх дасгалжуулагч: Турсунпулатов Аброр /Узбекстан/
Дасгалжуулагч: Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн
Тамирчид:
- 48 кг – Г.Ган-Эрдэнэ
- 51 кг – Х.Энхмандах
- 54 кг – Д.Ганболд
- 57 кг – Х.Энх-Амар
- 60 кг – Т.Энхтөр
- 63.5 кг – Б.Чинзориг
- 67 кг – Б.Мишээлт
- 71 кг – О.Бямба-Эрдэнэ
- 75 кг – Ж.Отгонжаргал
- +92 кг – Х.Бекнур