Энэ сарын 10-ны Даваа гарагт буюу өнөөдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
- 09:00 цагт: Банкны зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал болно.
ПУМА ИМПЕРИАЛ ЗОЧИД БУУДАЛ
- 10:00 цагт: “Уул уурхай ба малчин иргэдийн аж амьдрал” сэдэвт баримт цуглуулах судалгааны тайланг танилцуулах уулзалт болно. Утас: 99194455
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
- 10:00 цагт: Полиэтилен буюу ус, ундааны сав багцлан ороогч хальсыг дахин боловсруулж эргэлтэд оруулах үйлдвэрлэл Монголд нээгдэж байгаа талаар мэдээлнэ. Утас: 80955677.
ТӨРИЙН ОРДОН
- 11:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ. Утас:99103830
- 14:00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
- 11:30 цагт: “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.