Сэлэнгэ аймагт гарсан түймэрийг бүрэн унтраажээ

2017-08-13 11:271min0
tuimer

Сэлэнгэ аймагт асч байсан ойн түймрийг бүрэн унтраасан гэж ОБЕГ мэдээлжээ. Долдугаар сарын 29-нд Ерөө сумын нутаг Их-Ажирд гарсан түймрийг энэ сарын 10-нд унтраасан байна. Мөн энэ сарын 7-нд Баруунбүрэн сумын Ар-Бургалтайд, 8-нд Ерөө сумын Буурагчин баг, Бөхлөө голын-Ард гарсан түймэрийг тус тус унтрааж сумын Байгаль орчны улсын байцаагч, ойн ангийн дарга, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй