Монгол Улсад Тэмүүжин нэртэй 6490 хүн байдаг
Монгол Улсад суутнуудын нэртэй цөөнгүй хүн бий. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад суутнуудын нэрсийн жагсаалтыг Тэмүүжин тэргүүлсэн байна. Энэ нэрийг 6940 хүн авсан байдаг аж. Үүний дараа Сүхбаатар орсон байна. Жанжны нэрийг 4498 хүн авсан бол, 923 хүн Мандухай, 570 хүн Чингис, 538 хүн Бөртэ нэрийг авчээ.
Монголчуудын хамгийн түгээмэл овог Боржигон
Манай улсын хамгийн түгээмэл ургийн овог Боржигон бөгөөд ийм овогтой 643 886 хүн байдаг аж. Монголчуудын хамгийн түгээмэл арван овогт Сартуул, Тайж, Монгол, Шарнууд, Бэсүд, Харчин, Чонос, Өөлд, Олхонуд багтдаг юм байна.