Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдлээ. Ингэснээр тус бүсэд ажиллаж, амьдарч байгаа 23 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг хамгийн ойр цэгээс хурдан, шуурхай авах боломж бүрджээ.
Одоогийн байдлаар Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг Улаанбаатар хотын хэмжээнд 14 цэг, БНСУ-ын Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний төв, Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар, Австрийн Вена хотод тус тус байгуулсан байна.