“FIBA 3×3 Asia Cup 2023”- Монголын шигшээ багууд өнөөдөр хэсгийн шатны тоглолтоо хийнэ

2023-04-01 10:38
guraw

FIBA 3X3 сагсан бөмбөгийн “Ази тив”-ийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад гуравдугаар сарын 29-с дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хүртэл зохион байгуулагдаж байгаа. Тэгвэл Ази, далайн орнууд оролцдог энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өнөөдөр буюу 2023.04.01-ны 14:25 /эрэгтэй/, 15:40 /эмэгтэй/, 19:55 /эрэгтэй/, 20:45 /эмэгтэй/ цагуудаас хэсгийн шатны тоглолтуудаа хийнэ.

Монгол улсын эрэгтэй шигшээ багийн хувьд чансаагаараа тэргүүлэн А хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч орон Сингапур улсын шигшээ багтай, эмэгтэй шигшээ баг С хэсэгт Малайз улсын шигшээ багтай тус тус өрсөлдөх юм.
Тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн:

Ахлах дасгалжуулагч: 

  • МУГД С. Тулга

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • Д. Дэлгэрням
  • А. Ананд
  • Э. Дөлгөөн
  • О. Энхбаатар

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • О. Хулан
  • Ц. Болорцэцэг
  • Б. Ариунцэцэг
  • М. Цэрэнлхам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй