СХД-ийн ЭМТөв нь Олон улсын Эмч нарын баярыг тохиолдуулан Эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Нийт 65 судлаачийн 20 судалгааны бүтээл ирүүлснээс дараагийн шатанд 15 илтгэл хэлэлцүүлэгдсэн ба шилдгүүдээ шалгарууллаа.
Тодруулбал:
- Тэргүүн байр, “СХД ЭМТ – ийн ЯТТ- р үйлчлүүлж байгаа архины хордлого, шарталтын хам шинжтэй үйлчлүүлэгчдийг “СIWA – AR” аргачлалаар үнэлсэн байдал “ -ЯТТЭЭТ-ийн их эмч Д. Золжаргал
- Дэд байр, “СХДЭМТ -ийн жирэмсний хяналтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийн шээс дамжуулах замын халдвар болон антибиотик тэсвэржилтийг судлах нь” -НЭМТҮА, жирэмсний дотрын их эмч Д. Лхагванамжил
- Гутгаар байр, “Хэт авиан хяналттай хатгалтаар бөөрний уйланхайг хатаах этанол эмчилгээний үр дүн /Assessment of the real time ultrasonography guidence percutaneus aspiration and scleroteraphy with ethanol for renal cysts/” сэдвээр-МЗТ-ийн их эмч Т.Пүрэвбаяр
- Тусгай байр, ’’Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн улаан хоолой, ходоод уян дурангийн шинжилгээнд хийсэн дүн’’сэдвээр-Эрүүл мэндийг дэмжих төвийн дурангийн их эмч Б.Болортуяа нар I, II, III,тусгай байр эзэлж өргөмжлөл, эмхэтгэлийн ном, нэг сарын 10-50 хүртэлх хувийн үндсэн цалингаар шагнагдлаа.