НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн жил бүр НҮБ-аас улс орны шийдвэр гаргагчдад усны талаар баримтлах бодлогын чиглэлийг санал болгох, анхаарлыг хандуулах зорилгоор тодорхой уриа гаргадаг бөгөөд энэ жилийн хувьд “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдөр дэлхийн 4 хүн тутмын 1 нь буюу ойролцоогоор 2 тэрбум хүн ундны усны хомсдолтой байна. Иймд хүн амын ундны усны хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад хүн бүрийн оролцоо чухал юм.
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганы хүрээнд өнөөдөр /2023.03.22/ Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр “Усны салбарын эрхзүйн орчин ба тулгамдсан асуудлууд” сэдвээр үргэлжилж байна…
3-р сарын 24-нд Цэнхэр алт усны салбарын үндэсний чуулган Корпрэйт конвеншн центр-т зохион байгуулах гэж байна.
“Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор болох энэхүү чуулганаар усны харилцаанд оролцогч талууд, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор Усны салбарын тулгамдсан асуудлууд, шинжлэх ухааны ололт, инноваци технологийн шийдлүүдийг хэлэлцэх юм.