Олон мянган нислэг цасан шуурганы улмаас хойшлогдоод байгаа тухай The Washington Post сонин мэдээллээ. Даваа гарагт 5000 орчим нислэг хойшлогдсон бол 14 мянга нислэг цагаасаа хоцорчээ.

Өмнө нь NBC News телевизээр, цасан шуурганд амь хохирогчдын тоо 50 гараад буйг мэдээлсэн. Колорадо, Иллинойс, Канзас, Кентукки, Мичиган, Миссури, Небраска, Нью-Йорк, Огайо, Оклахома, Теннесси, Висконсин мужуудад нас баралт бүртгэгджээ. Буффало хотод цасанд боогдсон мөн гудамжинд осгосон 14 хүн амиа алдлаа.

Канадын их нууруудаас эхэлсэн цасан шуурга АНУ-ыг дайран Мексикийн хилийн Рио-Гранде хавцал хүртэл үргэлжилсэн юм.

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн