Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдыг албан ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлэл гараад байна. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлсөн байна.
Тодруулбал, нэг тэрбум төгрөгийн давс, бодисын тендер зарлах ёстой ч зарлаагүй, зохион байгуулалтыг хийгээгүй хугацаа алдсан гэх асуудал үүсжээ.
Хотын дарга өнгөрсөн Бямба гарагт зургаан дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдтой уулзах үеэрээ “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллахдаа холбогдох байгууллагууд, дүүргийн удирдлагууд хоорондоо уялдаа холбоо сул, зохион байгуулалтын хувьд алдаа гаргасан” гээд шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдлыг хэвийн болгох үүрэг өгч байв.