Ирэх оны нэгдүгээр сарын 10-н гэхэд 100 автобусыг БНХАУ-аас Улаанбаатарт хүлээн авахаар тохирчээ

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл хийгдэж буй. Ирэх онд 100 шинэ автобусыг БНХАУ-аас авна.
Энэ талаар НЗД-ийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “2023 оны нэгдүгээр сарын 10-н гэхэд 100 автобусыг Улаанбаатар хотод хүлээн авахаар гүйцэтгэгч талтай тохирчээ. Одоогоор шинээр оруулж ирэх автобусны үйлдвэрлэлийн гүйцэтгэл 80 хувьтай байна. Хил дээр асуудал үүсэхгүй бол хугацаандаа амжина.
Харин үлдэгдэл 124 автобусыг хоёрдугаар сардаа багтаан оруулж ирэх юм” гэв.
Манай улс энэ оны зургаадугаар сард БНХАУ-аас 60 шинэ автобус авсан. Уг автобуснууд нь зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй давуу талтай хэмээн мэдээлж байв. Ирэх онд энэхүү онцлог бүхий автобусыг авах юм байна.
24 болон түүнээс дээш суудалтай, 45-аас дээш хүний багтаамжтай нийтийн тээврийн шинэ автобусыг импортын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр хуульчлагдаад байгаа билээ.

Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://www.binance.info/ES_la/register?ref=VDVEQ78S
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. Регистриране
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://www.binance.com/register?ref=IXBIAFVY