УБЕГ: Гадаад паспортыг заавал цахимаар солих шаардлагагүй

Гадаад паспортод орох өөрчлөлтийн талаар УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Отгон мэдээлэл өгөв. Тэрбээр “ Иргэн одоо хэрэглэж байгаа хүчин төгөлдөр гадаад паспортыг хэрэглэж болно. Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 230 дугаар “Улсын бүртгэлийн хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд заасны дагуу мөрдөж байна. Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй.
Гадаад паспортын бүртгэлийн ачаалал хэвийн байна. Иргэн өөрт ойр байрлах 21 аймаг, 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төвөөр дамжуулан харьяалал харгалзахгүйгээр гадаад паспортыг захиалах боломжтой. Гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэхдээ хаясан, гээсэн, гэмтээсэн гэх мэт шалтгаанаар дахин авч байгаа бол мэдээллээ үнэн зөв мэдүүлэх, өөрийн зургаа цахимаар илгээж байгаа тохиолдолд олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу оруулсан байх шаардлагатай” гэлээ.

Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://accounts.binance.info/register-person?ref=IHJUI7TF
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. 创建免费账户