АНУ-д сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн цаг агаартай зул сарын баяр тохиох гэж байна. Тус улсын баруун хойд болон зүүн хэсгүүдээр эрс хүйтрээд байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдээр 37 мужид цаг агаар муудаж, хүйтний эрч чангарахыг албаныхан анхааруулжээ.
Зул сарын баяртай холбоотойгоор дотоодын шилжилт хөдөлгөөн ид байдаг энэ үед 5300 гаруй нислэг цуцлагдаж, цас их орсны улмаас олон газарт зам харилцаа боогджээ.
АНУ-д цочир хүйтэрч олон мянган нислэг цуцлагдлаа
Хойд туйлын хүйтэн агаар, хүчтэй шуурганд 135 сая хүн өртөх бөгөөд нарлаг Флорида, Мексикийн хил орчмын мужуудад ч гэсэн хүйтэрчээ.
Үндэсний цаг уурын албанаас нь зарим газарт -45 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулсан байна.
Цочир хүйтрэлтэй холбогдуулан АНУ-ын Кентукки, Хойд Каролина, Баруун Виржиниа, Жиоржиа, Оклахома, Нью-Йорк мужуудад цаг агаарын онц байдал зарлажээ.
Эх сурвалж: Eagle.mn