Хүүхдийн бэлгэнд чихэр амттан, мөн төрөл бүрийн тоглоом зэрэг багтдаг. Энэхүү тоглоомонд хийдэг товчин зайг хүүхдүүд залгих эрсдэлтэй байгааг гарч байгаатай холбоотой ЭХЭМҮТ-өөс анхааруулга өглөө.
ЭХЭМҮТ-өөс “Хүүхдийн шинэ жилийн бэлгэн дотор товчин зайтай чихэр, тоглоом ихээр худалдаалагдаж, хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их байна. Тиймээс ийм төрлийн бэлгийг хүүхэддээ битгий бэлэглээрэй. Чихэргүй шинэ жил хийцгээе” хэмээн уриалж байна.