Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Гашуунсухайт дахь тээвэрчдийн төлөөлөл н.Саарал жолооч нарыг хулгайч мэтээр харлуулж байгааг шүүмжилж, үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улсад нэг өдөрт 8 сая ам.доллар буюу 27.5 тэрбум төгрөг оруулахын тулд жолооч нар өдөр шөнөгүй, нойр хоолгүй, гэр бүл бүлээсээ хол газарт олон сар хөдөлмөрлөж байгаа. Энэ хулгайг энэ залуус хийсэн болж хувираад байгаа юм уу.
9,000 жолооч буруутай гэх утгатай юм яриад байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хаана байна?
“Тэнгри транс”, “Ульгансар транс” группийн эзэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хаана байна? Тэд ирэх ёстой.
Сүүлийн үед улс төрийн намууд нэг нэгнийгээ харлуулах л ажил хийдэг боллоо.
Энд суугаа хүмүүс бодвол би нүүрс хулгайлаагүй гэж хэлэхээр ирсэн байх. Улс орон чинь дампуураад, эх орон чинь сүйрэх гэж байхад явж ажлаа хий.
Харин “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ иржээ. Танай уурхайн аман дээр байгаа хөтөч нар жолооч нарыг орох болгонд тус бүрээс нь 100,000-150,000 төгрөгийн авлига авдаг. Үүнийг цэгцлээд өгөөч гэж би 2019 оноос хойш танд хэллээ. Та хуруугаа ч хөдөлгөөгүй шүү.
Би 14,000 тээвэрчнийг төлөөлж үг хэллээ. Залуус нэг ч тонн нүүрс хулгайлаагүй. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Сумъяабазар, Б.Энх-Амгалан, ГЕГ-ын дарга асан Б.Асралт нарыг шалга” гэв.
1 comment
Хужаа нар бослого тэмцэл удирдаад юу болоод бнаа