Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш

2022-12-21 09:001min0
batbold
Сү.Батболд “Би төрөөс төрсөн тэрбумтан биш. 1991 оноос хойш бизнес хийж байна" гэв.

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарыг АТГ-аас дуудаж гэрчийн мэдүүлэг авахаар болсон тухай мэдээлэл гарсан.

Энэ тухай УИХ-ын гишүүн Сү.Батболд хэвлэлд  “Би төрөөс төрсөн тэрбумтан биш. 1991 оноос хойш бизнес хийж байна. Анх Алтай трэйдинг ХК байгуулаад одоогийн И март, Чингис зочид буудал, Скайтел зэрэг компаний бий болж, 3000 гаруй хүнийг ажлын байраар хангаж олон тэрбум төгрөгийн татвар төлж байна. Монголын томоохон компани болж бизнесийн жамаараа явж байна. Би нэг ч Хөгжлийн банк, ЖДҮ, концесс, тендерт оролцож байсан зүйл байхгүй. Нүүрсний хэрэгтэй холбоотой Авлигатай тэмцэх газраас дуудсан зүйл байхгүй” гэсэн тайлбар хийсэн байна.