МҮХАҮТ-д

09:00 цагт ЦХХХЯ-наас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гарган боловсруулсан “MINDGOLIA.mn” системийг нээнэ. Нээлтийн үеэр программ хангамж үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ танилцуулна.

ШУА-д

09:30 цагт Шинжлэх ухааны паркийн захиргаанаас зохион байгуулж буй “Өрсөлдөхүйц оюуны өмчид суурилсан гарааны бизнесийг хөгжүүлэх нь” сургалт, хэлэлцүүлэг болно.

Новотель зочид буудлын 4 давхарт

10:00 цагт Хөдөлмөр эрхлэх явцдаа бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, унаач хүүхдүүд болон хүүхэд ажиллаж болох ажлын байрны жагсаалт шинэчлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-т УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар оролцож, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-т УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг оролцож Хууль зүйн туслалцааны тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Инновац, цахим бодлогын байнгын хороогоор нүүрсийг цахимаар арилжих бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсоно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт “Арвис” энтернейшнл ХХК-аас ЭМЯ шүүхийн шийдвэрийн дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд

11:00 цагт “Асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг болно.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн