Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн манай улсын хилээр гарах, орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэж заасан байдаг. Тэгвэл Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн гарах-орох мэдэгдлээ энд дарж илгээж, цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо.
Санамж:
- Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь жилд 180 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчих тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ түр хаалгана
- Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн жилд 180 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлах зөвшөөрлийг хүчингүй болгож болно
- Гарах-орох мэдэгдэл бүртгэсэн, бүртгэхээс татгалзсан тохиолдолд холбогдох хариуг мэдэгдэнэ
- Хэрэв таны гадаад улсад зорчих хугацаа жилд 180 хоногоос хэтрэх тохиолдолд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн “оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх хүсэлт гаргах” цонхоор эсхүл Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирэх боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ.