Шүдний эмч нар хүүхдийнхээ сүүн шүдийг хаялгүй хадгалахыг зөвлөж байна. Учир нь сүүн шүд хожим түүний амь насыг аварч ч мэдэх гэнэ.
Үндэсний шүдний эмч нарын хүрээлэнгийн эмч Сунтао Ши нэгэн судалгаа явуулж, сүүн шүд нь янз бүрийн өвчнийг эмчлэхэд хэрэгтэй хэдэн арван үнэт үүдэл эс агуулагдаж байдгийг тогтоожээ.
Дэлхийн олон оронд эрдэмтэд зүрх, тархи, нойр булчирхай болон хүний бусад эрхтний үүдэл эсийг судалж байсан. Харин доктор Шигийн багийнхны олж илрүүлснээр насанд хүрсэн хүний шүд ердөө л нэг төрлийн үүдэл эстэй байдаг бол 7-8 насны хүүхдийн унасан сүүн шүдэнд янз бүрийн үүдэл эсүүд байдаг ажээ. Тэгэхээр хүүхдийн тань сүүн шүд нэгэн цагт түүний амь насыг ч аварч мэдэх юм.
Харин энэхүү үүдэл эсийг нь хэвээр хадгалж үлдээхийн тулд хүүхдийнхээ унасан шүдийг 48 цагийн турш хөлдөөх ёстой. Шүд сэргээн засах лабораторийн захирал Питер Мюррейн хэлж буйгаар амны хөндий, шүдний эдийг сүүн шүдний үүдэл эсүүдийн тусламжтайгаар сэргээж болдог гэнэ. Сүүн шүдийг хадгалдаг тусгай алба ч гэж байдаг. Тиймээс шүдээ шүдний эмнэлгүүдэд хадгалуулж болохоос гадна тусгай хадгалдаг сав хүртэл захиалдаг болдог ажээ.