Нүүрсний хулгайн 22 хэргийг мөрдөн шалгаж байгааг АТГ-ын ахлах комиссар М.Даваатогтох мэдээллээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 47 объектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хорьжээ.
АТГ-ын ахлах комиссар М.Даваатогтох:
-Одоогийн байдлаар хахууль авах гэмт хэрэгт 23 хүн, албан тушаалаа урвуулан ашигласан 8 хүнийг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хоёр хүнийг зэрэг нийтдээ 35 хүнийг яллагдагчаар татлаа. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд:
Ерөнхийлөгч асан Х.Баттулга
ЕТГ-ын дарга асан Ө.Шижир
ЕТГ-ын дарга асан З.Энхболд
ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан А.Ариунболд
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг
Эрхэт Монгол ХХК-ийн захирал Х.Мандахбаяр.