Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон.
Тодруулбал, улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр болсон.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.
Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоох юм.