Хуульч Р.Булгамаа арилжааны банкууд хуваариа бизнес эрхлэгдийн дансны мэдээллийг харъяа дүүргийн татварын байгууллагуудад ямар учраас хүргүүлсэн тухай баримтыг олон нийтэд хүргэсэн байна.
Банкууд иргэдийн дансны мэдээллийг Татварын албанд хүргүүлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ 2021 оны 12-р сарын 17-д оруулсан байна.
Татварын Ерөнхий хуулийн 34.4-т “Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллага дараах мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ:
34.4.1.татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;
34.4.2.татвар төлөгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллагад шинээр төлбөр тооцоо, хадгаламжийн болон бусад төрлийн данс нээсэн, эсхүл өмнө нээсэн дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийлгэсэн бол энэ тухай мэдээллийг тухай бүр;
34.4.3.татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас албан бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн гэж заасан байна. Уг хуулийн дагуу Иргэдийн дансны мэдээллийг банкууд татварын байгууллагад хүргүүлсэн байна. Банкууд Татварын Ерөнхий хуулийн 34.4-г үндэслэн иргэдийн дансны мэдээллийг татварын албанд хүргүүлсэн талаар зарим банкны албан бичгийг ч хууль цахим хуудсандаа нийтэлжээ.
Ямартай ч хуулийн хүрээнд иргэдийн дансны мэдээллийг татварын албанд хүргүүлж байгаа юм байна. Хуульч баримт хүргэснээс өөр ямар нэгэн байр суурийг одоогоор илэрхийлээгүй байна.
Банкуудаас Татварын Ерөнхий хуулийн 34.4-г үндэслэн иргэдийн дансны мэдээллийг татварын албанд хүргүүлсэн талаар зарим банкны албан бичгийг баримт: